Монгол түмний язгуур өв соёл, үндэсний дархлаа, бахархлын илэрхийлэл, хонгорчуудын эв нэгдэл, эрхэм түүхийн цадигт нэрээ мөнхөлсөн эрхэм цолтнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болон "Хонгорын шигшмэл хурд уралдаан"-ыг 2025 оны наймдугаар сарын 12, 13-нд Дуурсахын цэнхэр хөндийд зохион байгуулагдана.
Уг наадмын хүчит 128 бөхийн барилдаан наймдугаар сарын 13-нд болох бөгөөд түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн бөх тус бүр 1,5 сая, гурав давсан бөх тус бүр 800 мянга, хоёр давсан бөх тус бүр 300 мянга, нэг давсан бөх тус бүр 150 мянган төгрөгөөр байлна. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт цахимаар бүртгэх аж.