Б.Энхзоригийн хээр халзсан даага түрүүлж, Аймгийн алдарт уяач Т.Ганжаргалын хул баян ходоодод орлоо

Б.Энхзоригийн хээр халзсан даага түрүүлж, Аймгийн алдарт уяач Т.Ганжаргалын хул баян ходоодод орлоо

Монголын морин спорт уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг "Их хурд-Х" наадам  эдгээр өдрүүдэд Хүй долоон хутагт болж байгаа билээ.

Тэгвэл тус наадмын дааганы уралдаанд  162 даага бүртгүүлснээс 76 даага гараанд гарсан байна. Ингээд Б.Энхзоригийн хээр халзсан даага түрүү магнайд хурдалсан бол аман хүзүүнд З.Очирпүрэвийн сартай зээрд хурдалжээ. Харин тод манлай уяач Н.Хүрлээгийн хүрэн халзан гуравт, Аймгийн алдарт уяач Б.Үүрцайхын хул хээр дөрөвт, Аймгийн алдарт уяач Э.Бямбасүхийн шувуухай хээр айргийн тавд хурдалсан байна. Харин Аймгийн алдарт уяач Т.Ганжаргалын хул баян ходоодод оржээ. 




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө