Говь-Алтайн баруун болон өмнөд хэсэг, Баянхонгорын өмнөд хэсгээр өнөөдөр (2025.08.10) салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Мөн нутгийн баруун хойд болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Иймд анхаарал, болгоомжтой байхыг уриалж байна.