Ирэх долоо хоногт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Ирэх долоо хоногт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Өнөөдөр /2025.08.10/ нутгийн баруун хойд хэсгээр, маргааш /2025.08.11/ нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 13-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, энэ сарын 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, маргааш буюу энэ сарын 11-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.  




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө