Говь-Алтай, Баянхонгорын нутгаар хүчтэй салхитай байхыг анхаарууллаа

Говь-Алтай, Баянхонгорын нутгаар хүчтэй салхитай байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраа сэрэмжлүүлэг мэдээллийг гаргажээ.

Маргааш буюу наймдугаар сарын 10-д Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхааруулж байна. Зарим нутгаар ойрын өдрүүдэд бороо орж, хүчтэй салхитай байх тул болзошгүй осол аваараас сэрэмжлүүллээ. Наймдугаар сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө