Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлах ОУХМ Чулуудайн Батжаргал нь Ховд аймгийн хамгийн урт Бодончийн хавцалд долдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “Бодонч марафон-2025” хэт холын 100 км гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн билээ.
Мөн Баянхонгор аймагт долсарын 25-26-ны өдөр зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах хэт холын зайн 24 цагийн гүйлтэд 196км 569м замыг амжилттай туулж мөнгөн медалийг хүртсэн байна. Тэрээр эдгээр амжилтаараа ирэх аравдугаар сард Франц Улсад зохион байгуулагдах 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Ахлах ахлагч Ч.Батжаргал нь хэт холын марафон гүйлтэд 2014 оноос хойш тасралтгүй оролцож, медалийн буухиагаа таслаагүй тамирчин билээ.