Орон сууц түрээслэх гэрээ байгуулахдаа нотариатаар гэрчлүүлэн залилах гэмт хэргээс сэргийлэхийг СЗХ-ноос анхааруулаа

Орон сууц түрээслэх гэрээ байгуулахдаа нотариатаар гэрчлүүлэн залилах гэмт хэргээс сэргийлэхийг СЗХ-ноос анхааруулаа

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан иргэд, оюутнуудын дунд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх эрэлт нэмэгддэг.

Үүний зэрэгцээ орон сууц хөлслөхтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд гарах эрсдэл үүсэж болзошгүй тул хөлслөх гэж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. 

Хэрэв та үл хөдлөх хөрөнгийг хөлслөх, хөлслүүлэх эрхээ гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх тохиолдолд Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн мэдээлэлтэй дараах цахим холбоосоор танилцана уу.