Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд шинэ чиглэл нэмж, нэг чиглэлийг өөрчилсөн байна.
- Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” гэсэн чиглэлийг шинээр нээсэн нь маргааш буюу наймдугаар сарын 9-ний өдрөөс явж эхэлнэ.
Харин Шархадны эцсийн зогсоолоос Улиастайн хуучин эцэс хүртэл 3.9 км хатуу хучилттай зам тавигдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бүрдсэн тул Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор Д:1 “Шархад-Улиастайн хуучин эцэс-Хангамж” чиглэлийн замналд шинээр дөрвөн байршилд нийтийн тээврийн хэрэгслийн дундын зогсоолыг төлөвлөж, нийтийн тээврийн автобусыг явуулахаар болжээ.