Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажилтай холбогдуулан дараах замын хэсгүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж түр замаар зорчуулах болсон байна.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам
- 207 километрээс 210 километрийн хооронд 08 сарын 15-аас 09 сарын 15-ны өдрүүдэд
- 198 километрээс 203 километрийн хооронд 09 сарын 15-аас 10 сарын 01-ний өдрүүдэд
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам
- 73 километрээс 80 километрийн хооронд 07 сарын 31-ээс 09 сарын 01-ний өдрүүдэд
- 80 километрээс 89 километрийн хооронд 09 сарын 01-ээс 10 сарын 01-ний өдрүүдэд
- 89 километрээс 96 километрийн хооронд 07 сарын 31-ээс 09 сарын 01-ний өдрүүдэд
- 96 километрээс 105 километрийн хооронд 08 сарын 10-аас 10 сарын 01-ний өдрүүдэд
Зам хааж, түр замаар зорчуулах болсон тул энэ хугацаанд жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчино уу.