Онцгой байдлын алба хаагчид гамшиг ослоос 3339 хүний амийг аварчээ

Онцгой байдлын алба хаагчид гамшиг ослоос 3339 хүний амийг аварчээ

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар байдлаар 3510 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3339 хүний амь, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан аж.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2953 нь гал түймэр, 414 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 20 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.