“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” тохиож байна

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” тохиож байна

Өнөөдөр “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” тохиож байна. Эрүүл мэндийн салбарт 69.702 хүн ажиллаж байгаагийн дотор их эмч 15.973, сувилагч 15.152, эм зүйч 4467, бага эмч 1635, эх баригч 1169, эм найруулагч 2307, бусад ажилчид 28.999 тус тус байна. Нийт ажиллагсадын 22.6 хувийг эмч, 21.9 хувийг сувилагч, 20 орчим хувийг бусад эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүд эзэлдэг бол гуравны нэг нь эрүүл мэндийн бус мэргэжлийн ажилтнууд байна.

Эмч, эмнэлгийн ажилтны цалин 2022 онтой харьцуулахад хоёр  дахин өсчээ. 2022 онд ерөнхий мэргэжлийн сувилагчийн цалин 653.181 байсан бол 2024 оны тогтоолоор 1.347.000 болсон. Ерөнхий мэргэжлийн эмчийн цалин 2022 онд 731.369 байсан бол 2024 оны тогтоолоор 1.484.000 болсон. Үүн дээр чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон орлогоосоо эрүүл мэндийн байгууллагын удирдлагын шийдвэрээр урамшуулал олгож байна.

Судалгаагаар эмч нарын гартаа авч буй цалин хөлс 1.7-2.4 сая төгрөг, сувилагч нарынх 1.4-2.1 сая төгрөг, эрүүл мэндийн бусад ажилчдын цалин 1.2-1.7 сая байна.

Мөн 2024 оноос эхлэн орон нутгийн нэмэгдлийг сумын эрүүл мэндийн төвд 40 хувь, аймаг дахь эрүүл мэндийн төвд 20 хувиар тооцон зэрэглэл харгалзахгүй олгож байгаа бол Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолын хүрээнд Зоонозын өвчин судлалын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон олгож байна.

2024 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллага

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний    төв-22

  • Дүүргийн эрүүл мэндийн төв- 9
  • Дүүргийн нэгдсэн эмнэлэг- 4
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг- 16
  • Сумын нэгдсэн эмнэлэг- 6
  • Сумын эрүүл мэндийн төв- 307
  • Өрхийн эрүүл мэндийн төв- 227
  • Ортой хувийн эмнэлэг- 268
  •  Хувийн клиник- 1842
  •  Эм ханган нийлүүлэх байгууллага- 142
  •  Эмийн сан- 2117 байна.

Бусад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг оролцуулаад манай салбарт нийт 4914 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.