Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнөөдөр гурван насны хурдан морины уралдаанаар эхэлнэ

Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнөөдөр гурван насны хурдан морины уралдаанаар эхэлнэ

Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр наадам өнөөдөр Дээндийн аманд хурдан морины уралдаанаар эхэллээ.

Энэ үеэр аймаг, нийслэлийн уяачдын их нас, соёолон, даага гэсэн гурван насны хурдан морь уралдах бөгөөд унаач хүүхдүүдийн бөхийн барилдаан болох юм.  Дүүргийн ойн баяр наадмыг үзэхээр БНПУ, Япон, БНСУ, БНХАУ-ын 70 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Ойн баяр наадмын нээлт маргааш Хөлийн голын талбайд болно.

Баяр, наадам зохион байгуулах комиссын зүгээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хурдан морь уралдах зам, харгуйг засаж сайжруулжээ. Мөн цагдаа, эмнэлэг, онцгой байдал, хүүхэд хамгааллын байгууллага наадамчин олны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа тухай мэдээлээ.