Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд ойн хортон хөнөөлтийн намрын судалгааг 2025 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлээд байна.
Судалгааг ЗГХА Ойн газраас мэргэжлийн эрх олгосон мэргэжлийн байгууллага, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэр, Их тэнгэр, Залаат, Хүрхрээ, Хүрэлтогоот, Чулуут, Төрхурах, Шажинхурахын амуудаар ойн хортон хөнөөлтийн голомт бүс нутгаар хийхээр төлөвлөөд байна. Судалгааг үндэслэн цаашид авах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ойн хортон хөнөөлтийн хүр эрвээхэй бие гүйцээд нэг удаа 1250 орчим өндөг шахдаг. 1 мөчрөөс дундажаар 350 ш эрвээхий унадаг. Устгаж чадахгүй бол 1 жилийн дараа 3,5 сая болж үрждэг. Авгалдай хүүхэлдэй болж тухайн жилдээ онд ороод дараа жил цагаан эрвээхэй болдог.
Утаагүй түймэртэй адил зүйл бол ойн хөнөөлт шавж юм. Хөнөөлт шавжинд идэгдээд амьдрах чадваргүй болсон мод ой хээрийн түймэр гарах эх үүсвэр болохоос гадна хортон шавж амьдрах орчин нь болдог.