Чингэлтэй дүүрэг “Дулаалъя” хоёрдугаар аянаа эхлүүллээ

Чингэлтэй дүүрэг “Дулаалъя” хоёрдугаар аянаа эхлүүллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлээс энэ ондоо багтаан гэр хорооллын 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх төслөө эхлүүлсэн.

Энэ төсөлд эхний ээлжид Чингэлтэй, Баянгол дүүрэг хамрагдах юм. Уг төслөөр дамжуулан Чингэлтэй дүүрэг өнгөрсөн өвөл эхлүүлсэн “Дулаалъя” аяныхаа хоёрдугаар хэсгийг эхлүүлж, бэлтгэл ажилдаа оржээ. Хүйтнээс урьтаж, айл өрхүүдтэй хамтран байшин сууц дулаалах дулаалгын чиглэлээр мэргэшсэн бригад, хувь хүмүүстэй хамтран ажиллах нээлттэй ажлын байр зарлажээ. Сонирхсон иргэд, хувь хүмүүс Чингэлтэй дүүргийн албан ёсны фейсбүүк хуудас руу мэдээллээ илгээх эсвэл өөрийн биеэр дүүргийн байранд ирж уулзах боломжтой юм байна. Аяны хүрээнд мэргэжлийн инженерүүдийн хамт гэр хорооллын айл өрхүүдээр байшин сууцын дулаан алдалтыг хэмжиж, байшин барилгаа хэрхэн зөв дулаалах зөвлөгөө өгч ажиллах юм.