"Их хурд-Х" наадмын азарга насанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач А.Билигүүдэйн хар азарга түрүүллээ

"Их хурд-Х" наадмын азарга насанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач А.Билигүүдэйн хар азарга түрүүллээ

Монголын морин спорт уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг "Их хурд-Х" наадам өнөөдөр /2025.08.08/ Хүй долоон хутагт азарга насны хурдан морины уралдаанаар эхэллээ.

Тус насанд: 

1. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Билигүүдэйн Хар азарга. Тод Манлай Ононгын Батбилэг уясан
2. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаярын Хул азарга. Тод Манлай Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан
3. Төв аймгийн Борнуур сумын харьяат Аймгийн алдарт Мөнхтөмөрийн Сайнзаяагийн хүрэн халзан азарга.
4. Булган аймгийн Булган сумын уугуул Баатарчулууны Гүндсамбуугийн бор азарга. Аймгийн алдарт Буяннэмэхийн Сүхбаатар уясан.
5. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Бат-Очирын Саранхүүгийн халзан азарга тус тус хурдаллаа.