Энэ сарын 07-нд Улаанхуаран орчмоос 19:00 цагийн үед тоглохоор гараад сураггүй алга болсон 12 настай хүүг эрэн хайж байсан билээ. Тэгвэл хүүг дөнгөж сая олсон байна. Энэ талаар хүүгийн ээж "Хүү маань олдсон. Багадаа болчимгүй үйлдэл хийдэггүй, аав ээжийнхээ санааг зовоодоггүй хүүхэд хаа байх вэ. Бүх санаа тавьсан хүмүүстээ баярлалаа" хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ.
