Цахилгаан шугам сүлжээнд засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Өнөөдөр буюу долоодугаар сарын 8-д Налайх дүүргийн 4-р хороо, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.
Өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Налайх дүүргийн 4-р хорооны Өлгий 1-8, Наран 1-10, Туул, Наран задгай гудамж болон эдгээрийн ойр орчимд цахилгаан хязгаарлана.
Мөн 09:00-20:00 цагийн хооронд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл модот, Цээл дэндгэр, Цуул тулгат, Цагдаагийн хэсэг, ЗДТГ, “Баянхангай”, “Хүсэн” дэлгүүр, худаг, ШТС болон эдгээрийн ойр орчимд хязгаарлалт хийнэ. Иймд иргэд хэрэглээгээ түр зохицуулахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдэгдлээ.