Сураггүй алга болсон 12 настай хүүг эрэн хайж эхэлжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас Б.Төрболд гэх 12 настай хүүг эрэн хайж эхэлсэн байна.
Б.Төрболд нь өчигдөр орой буюу наймдугаар сарын 7-нд Улаанхуаран орчмоос 19:00 цагийн үед тоглохоор гараад одоо болтол олдоогүй байгаа аж. 21:30 цагийн үед 10-р хорооллоос буруу автобусанд суучлаа гээд Таваншар дээр явж байсан гэх мэдээллийг ар гэр нь авчээ. Б.Төрболд нь 155 см өндөр, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн шорт, хар өнгийн пүүзтэй явжээ. Иймд хүүг олж харсан, хүүгийн талаарх үнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 94070806, 94945412 дугаар утсанд мэдэгдэхийг хүсэж байна.