Г.Амартүвшин: "Эрчист Монгол" нэгдлийн харьяа компаниудад 30 сая төгрөгийн цалин авдаг нэг ч захирал байхгүй

Г.Амартүвшин: "Эрчист Монгол" нэгдлийн харьяа компаниудад 30 сая төгрөгийн цалин авдаг нэг ч захирал байхгүй

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн дарга нар дээд тал нь сарын 30 орчим сая төгрөгийн цалинтай. Үндсэн цалин нь өндөр биш үр дүнгийн урамшуулал нь өндөр байлгах өөрчлөлтийг хийнэ" гэх мэдээллийг өчигдөр өгсөн. Үүнтэй холбогдуулан “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх гүйцэтгэх захирал Г.Амартүшин  мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

Тэрбээр “Эрчист монгол компани үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт танилцуулсан. 44 компанид нэгэн зэрэг шалгалт хийх боломжгүй тул дөрвөн компанийг сонгосон. Тухайлбал, МИАТ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэргийг энд дурдаж болно. Төрийн өмчийн компаниудыг шат дараатайгаар нээлттэй хувьцаат компани болгох төлөвлөгөөг дэвшүүлсэн. Энэ ажлын эхлэлийн МИАТ ТӨХК-аас эхлүүлэхээр IPO гаргах ажлын бэлтгэл хангагдаж байна. Тус компанид IPO хийх ажилд уртдаа хоёр жилийн хугацаа шаардлагатай. Эрчист монгол компанийн харьяа компаниудад 30 гаруй мянган хүнтэй, 7 их наядын борлуулалттай боловч цэвэр ашиг нь ердөө 100 тэрбум л давж байна. Өөрийн хөрөнгийн өгөөж нь 2-3 хувьтай. Иймд Ерөнхий сайд энэ асуудалд анхаарч, үр ашигтай ажилладаг болгохыг шаардаж байгаа. Ер нь манай харьяанд байдаг компаниуд зардлаа танаж, орлогоо зөв зохистой зарцуулах шаардлагатай байна. Тэгвэл ашигтай ажиллаж чадна. “АЗЗА” нэгдлүүдийг татан буулгах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Манай харьяа компаниудад 30 сая төгрөгийн цалин авдаг дарга байхгүй” гэв.