Увсад шөвгөрсөн Б.Энхбаяр, Дорнодод шөвгөрсөн С.Цогтсүмбэрэл нарын допингийн шинжилгээний хариу цагтаа ирээгүй нь анхаарал татаж эхэллээ

Увсад шөвгөрсөн Б.Энхбаяр, Дорнодод шөвгөрсөн С.Цогтсүмбэрэл нарын допингийн шинжилгээний хариу цагтаа ирээгүй нь анхаарал татаж эхэллээ

Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны долдугаар сарын 27-30-ны өдөрт зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод болон Увс аймгуудын байр наадмын үеэр үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц авч ажиллажээ.

Эдгээр сорьцуудыг 2025 оны наймдугаар сарын 2-ны өдөр, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь “Спортын Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт” (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS, www.idas-kreischa.de) руу хүргүүлэн, олон улсын стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Гурван аймгаас авсан нийт 16 сорьцын 14-ийнх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд үлдсэн 2 сорьцын хариу одоогоор бүрэн гараагүй байгаа талаар МҮДЭБ-аас мэдээллээ.

Үүнээс үзэхэд шинжилгээний хариу нь ирээгүй С.Цогтсүмбэрэл, Б.Энхбаяр нарын допингийн шинжилгээний хариу нь цаг хугацаандаа ирээгүй байгаа нь анхаарал татаж байна. Учир нь шинжилгээний хариу сэжигтэй гарсан тохиолдолд хариу нь цаг хугацаандаа ирдэггүй гэх мэдээлэл байдаг юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.