"ДЦС-3" ТӨХК-д дахин дэлбэрэлт болсонтой холбогдуулан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл өглөө.
Тэрбээр "Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь ч гарч байсан. Онцгой дэглэм тогтоож, сэргээн засварлалтын ажил идэвхтэй явж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл задалж, сенсаци болгож буй нь туйлын зохимжгүй юм. Гарсан гэмтлийг засварлах ажил долоо хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 60-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь янзлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ийн үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үүнд дургүйцсэн хүмүүс үйлдвэрлэлийн гэмтлийг нийгэмд сүртэйгээр мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна" гэлээ.