Н.Тавинбэх: Сая дэлбэрсэн 50 жилийн насжилттай зуухны осол ирэх өвлийн дулаан, цахилгаанд нөлөөлөхгүй

Н.Тавинбэх: Сая дэлбэрсэн 50 жилийн насжилттай зуухны осол ирэх өвлийн дулаан, цахилгаанд нөлөөлөхгүй

"ДЦС-3" ТӨХК-д дахин дэлбэрэлт болсонтой холбогдуулан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл өглөө. 

ВИДЕО:

Тэрбээр, “ДЦС-3 дээр өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд 50 МВт-ын хүчин чадалтай турбин, генератор дээр гэмтэл гарсан. Тус ослоос шалтгаалж цаашид ашиглах боломжгүй болсныг бид бүхэн мэдэж байгаа. Засгийн газраас тус осолтой холбоотойгоор үе шаттай шуурхай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар тус гэмтэлтэй холбоотой сэргээн босголтын дөрвөн ажлаас хоёр нь амжилттай дууссан. Тэгэхээр ирэх өвлийн оргил ачааллын үед дулаан, цахилгааны асуудалгүй давна.

Харин энэ сарын 1-нд 1.004 хүнтэй 198МВт-ын хүчин чадалтай томоохон стратегийн ач холбогдолтой ашиглалтад ороод 60 гаруй жил болсон эх үүсвэрт техникийн саатал гарлаа. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Насжилт өндөртэй учир ийм төрлийн саатал тогтмол гардаг. Тус гэмтэл гарсан зуухны хувьд насжилт өндөр учир тогтмол гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухай бүрд бид засварлаад ирсэн. Энгийн асуудлыг сүртэй нийгэмд турхирч, буруугаар ойлголт өгч бичлэг гаргасан хүнийг холбогдох байгууллагат хандаж, шалгуулна.

ДЦС-3 дээр байгаа нийт тоног, төхөөрөмжийн 70 гаруй хувь нь насжилт дууссан. Иймд нийт тоноглолын 60 орчим хувийг бүрэн засварлах шаардлагатай. Энэ оны төсвийн тодотголд 50 МВт-ын нэг, 25МВт-ын нэг машиныг бүрэн шинэчлэхээр болсон. Одоо худалдан авах ажиллагаа болж байна. 75мгв хоёр турбиныг шинэчлэхээр улсын төсөвт суулгаснаар ирэх өвлийг хэвийн давна. Хоёр турбиныг 2026 оны 11-р сараас өмнө дуусгана. Төлөвлөсөн ажлууд дулаан цахилгааныг хангах ажлууд хэвийн явагдаж байна. Харин өнгөрсөн зургаадугаар сард гарсан турбины гэмтлийн ослын шалтгаан тогтоогдоогүй байна” гэв.