Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Хусуурын нуруу"-нд гарсан түймрийг унтраалаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Хусуурын нуруу"-нд гарсан түймрийг унтраалаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Хусуурын нуруу" гэдэг газар долоодугаар сарын 30-нд гарсан ойн түймрийг өчигдөр 14:00 цагт бүрэн унтраажээ.

Өнөөдрийн /2025.08.06/ байдлаар зургаан ойн түймэртэй байгаагаас нэгийг нь бүрэн унтрааж, хоёр ойн гал түймрийг цурамд оруулж, гурван ойн гал түймрийг хяналтад авч ажиллаж байна. Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан түймэрт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Хусуурын нуруу" гэдэг долоодугаар сарын 30-д сансараас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар ойн түймрийг илэрүүлжээ. Онцгой байдлын алба хаагчдын бүрэлдэхүүн ажиллаж, өнөөдөр бүрэн унтраалаа.