Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэрлэн, Улз, Халх, Тэрэлж, Байдраг голын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдсэн байна. Мөн Хархираа, Байдраг голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.
Маргааш (2025.08.07) төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Тиймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.