Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй долоон арга хэмжээ төлөвлөснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр мэдээлсэн.
Ингээд Засгийн газрын хуралдаанаар тодорхой татваруудын төлөлтийг ирэх аравдугаар сарын 1 ны өдрийг хүртэл тэглэж, нийгмийн зарим халамжийг нэмэгдүүлж буйгаа мэдэгдсэн.
ҮҮНД:
- Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгж, компаниудын нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлөв.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс авдаг орлогын албан татварыг бүрэн чөлөөлөв.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөв.
- Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орлого нь багасаж байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн байгууллагын ажилтан бүрт 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.
- Малчдыг дэмжих зорилгоор, ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална. Ингэснээр 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд мэдээллийн үеэр цохон тэмдэглэв.
- Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 18 хүртэлх насны хүүхдэд олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно.
- Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулах чиглэлээр АМГТГ болон холбогдох яаманд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дээрх шийдвэрт иргэд “сонгуульд санал татах гэсэн шийдвэр гаргалаа”, “Сонгууль биш гэж хэлсэн хэлсэн мөртөө сонгуулиа авч үлдэх санаагаа л хэллээ”, “Баярлалаа Ерөнхий сайдаа” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
ИРГЭДИЙН ХӨГЖИЛТЭЙ ПОСТУУД:
Сонгуулийн санал татах гэсэн л баахан амлалт явлаа. Юунд нь хөөрөөд байгаан вэ.
— Цангис™ (@AriunhishigG) March 27, 2020
Хүрэлсүх халааснаасаа өгөх гээгүй. Бидний л халааснаас урьдчилж аваад буцааж өгөх гэж байгаа хэрэг.
Жаахан унш судал ойлго мэдэр
Сонгуульд ямар ч үнээр хамөагүй ялах гэж тачаадаж байна ❗❗❗
Төсвөө тодотгоод төвбанканд мөнгөний бодлогын орон зай гаргаж өгөхөд яг яачихаад бгаа юм бол, тэрийг л ойхгүй бна, заавал өр нэмээд бгаа нь сонгууль биш гэж хэлсэн мөртөө сонгуулиа авч үлдэх санаагаа л хэллээ https://t.co/QJHV9uT1Tp
— Bolortuya Ch (@Bolort) March 27, 2020
Татвар, НДШ-с чөлөөлөгдөж бгаад буцаад төлж эхлэхэд ямар их мөнгө ТӨР-д төлдөг байснаа жинхнээсээ мэдрэнэ. Тэр бас гоё, хүмүүс миний мөнгөөр юу хийгээд бна гэж илүү асуудаг болох бх
— Гүрээ (@mrgbn) March 27, 2020
Гаднаас ирж бга ??-чуудыг ардын хүү У.Хүрэлсүх ҮНЭГҮЙ авчирч бга мэтээр PR-даад бх юм. Бүгд өөрсдийн ₮-р тийзээ авч ирээд, өөрсдийн ₮-р тусгаарлагдаж бга шдээ. Лаларын улс төр хийнэ шүү топор. Тэгсэнээ УОК АМэдээгээр тусгаарласан иргэдээ элдэв янзаар хэлж боов шидлээ ч гэх шиг.
— Э.Одбаяр Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) March 27, 2020
НДШимгэл,Зарим татвар тэглэж таатай нөхцөл бүрдүүлж буй ЗГ,Ерөнхий сайдад талархаж байна,Эрүүл энхийг хүсэе,ажилд нь амжилт дэмнэе...
— Д.Сосорбарам (@so_tovgor) March 27, 2020
улсын нөөцөөр л дэнчиндлээдээ
— Baabar (@Baabarniitlelch) March 27, 2020
Хүүк унацым бнаа.... эцсийн амьсгаагаа ийнхүү тавьж... тун удахгүй хог шаар болно...
— Nuclear Ganaa (@ganaa23mn) March 27, 2020
Тэнэгдүүхэн Ерөнхий сайдтай мангардуухан ард түмэн билээ бид! Өөш болгож шидсэн болгоныг нь өлсөж үхэхгүйн тулд уралдан үмхэнэ! Тэгээд мундаг удирдагчаараа бахархаж баахан орилолдоно. Түүнийг нь Хүүкийн троллууд нь сэвнэ! За даа нэг иймэрхүү л өдөр хоногийг өнгөрөөж байх шив дээ!
— Эрх чөлөө (@freedom_mn89) March 27, 2020
Бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоодог. Дээр нь төсөв болон зарцуулалтыг ч гэсэн хуулиар тогтоодог. 1 мэдэгдэл хийгээд шийддэг ч юм биш. Сонгуульд зориулж хуульгүй тоглож болохгүй. Зүгээр сонгуульд зориулсан төсөвтөө тодотгол хий!
— ??Дондогдоржийн ЗОЛЖАРГАЛ (@zoljargald) March 28, 2020