Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Дэлхийн спортын наадам” БНХАУ-ын Чэндү хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд болно. 12 дахь удаагийн энэхүү наадамд хүч сорих Монгол Улсын шигшээ баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга хүлээн авч Монгол Улсын төрийн далбааг гардуулж, амжилт хүслээ.
Энэ удаагийн наадамд дэлхийн 114 улсын 4000 тамирчин өрсөлдөх юм. Олимпын бус төрөл хэдий ч дэлхийд ранкаар тэргүүлэгч тамирчид өрсөлддөг чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорих ажээ.