ДЦС-3-ын зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой хаана

ДЦС-3-ын зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой хаана

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд ДЦС-3 зүүн хойд уулзвараас ДЦС-3 баруун хойд уулзвар хүртэл авто замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагт хаахаар болжээ.

Энэ хугацаанд авто замын асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв. Авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 7-ны 06:00 цагт нээнэ гэж НЗХГ-аас мэдэгдлээ.