Өчигдөр /2025.08.01/ ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвд алба хааж буй оюутан цэргүүд БЗД-ийн 34, 35 дугаар хороотой хамтран Улиастайн ам орчмын 5км квадрат талбайг хамарсан их цэвэрлэгээ хийжээ.
Тэд 1000 гаруй шуудай хог түүж, уг бүс нутаг илүү цэвэр цэмцгэр, тохилог болж, иргэд, амрагчдын амарч зугаалах таатай орчин бүрдүүлжээ.