Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 87 жил, "Улаанбаатар төмөр зам" ХНН байгуулагдсаны 76 жилийн ой, Төмөр замчдын "Мэргэжлийн баяр"-ын өдөрт зориулсан баяр, наадмын өнөөдөр болж байна.
"Төмөр замчдын баяр"-т зориулсан наадмаар хүчит 64 бөхийн барилдаан, сурын харваа болон шагайн харваа болно. Наадам Хөлийн голын тохойд /Хонхор/ болж байгаа бөгөөд Бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Оюунболд нар зодоглож байна.