ШШГБ-ын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа 213 км замыг туулжээ

ШШГБ-ын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа 213 км замыг туулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Екатеринбург хотын Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн 1 дүгээр дамжааны суралцагч, ахлагч Г.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэл нийт 350 км замыг туулахаар 6 дахь өдрөө гүйж байна.

Ахлагч Г.Ариунзаяа 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагт нийт 213 км зам туулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн бөгөөд энэ үеэр тус сумын засаг дарга, Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, гэр бүлийн төлөөлөл хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хэт холын зайн анхны гүйлтээ хийж буй ахлагч Г.Ариунзаяаг эрүүл мэндийн үзлэгт хамруулан цаашид гүйлтээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна. Тэрбээр одоо 137 км замыг туулан Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм.