Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар хүртэлх 1.29 км урт авто замыг хэсэгчлэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэж байна. 120 мянгатын уулзвараас Азифарм хүртэлх замыг энэ сарын 1-ний 23:00 цагаас хааж, энэ сарын 3-ны 06:00 цагт нээнэ. Мөн Азифармын уулзвараас Зайсангийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 2-ны 23:00 цагт хааж, энэ сарын 4-ний 06:00 цагт нээнэ гэдгийг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлээ.