Архангай аймагт зохион байгуулагдаж буй модон барилдааны ДАШТ-ний 65 кг жинд О.Алтан-очир алтан медаль хүртжээ

Архангай аймагт зохион байгуулагдаж буй модон барилдааны ДАШТ-ний 65 кг жинд О.Алтан-очир алтан медаль хүртжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах модон барилдаан буюу Мас-Рестлингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн “АРА” комплейкст болж байна. Тус тэмцээн долдугаар сарын 31-нээс энэ сарын 2 хүртэл үргэлжилнэ. Олон улсын Мас-рестлингийн спортын холбооны дэргэдэх 7 дахь удаагийн ДАШТ-д 30 гаруй орны баг тамирчид оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. 

Тэгвэл Отгонтамирын Алтан-очир хөвгүүдийн 65кг жинд Дэлхийн аварга боллоо. Түүний бэлтгэлийг Архангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Т.Галцэцэг хангасан байна.