“Эрдэнэс Тавантолгой” 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ

“Эрдэнэс Тавантолгой” 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа.

Мөн оны эхний хагас жилийн байдлаар 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрс экспортод гаргажээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны 2 дугаар сараас эхлэн нүүрсийг зөвхөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод байдлаар биржээр, хил нөхцөлөөр худалдаалав. Нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа эхэлснээс хойш оны эхний хагас жилийн байдлаар нийт 135 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 26.3 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө