Монгол Улсын мэргэн Ч.Гандаваагийн цолны мялаалга наадам болно

Монгол Улсын мэргэн Ч.Гандаваагийн цолны мялаалга наадам болно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Үндэсний их баяр наадмын сурын харваанд Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа түрүүлж улсын мэргэн болсон билээ.

Олон жил наадмын торгон зурхайд онч мэргэнээ харуулж айрагдаж явсан харваач энэ жилийн наадмын түрүү харваачаар тодорсон. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төв, “Халиун өндөр” баг, “Ашавгад” ХХК-ийн харваач Ч.Гандаваагийн “Монгол Улсын мэргэн” цолны мялаалга наадам наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Баяндун суманд болохоор болжээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө