Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байгаа бөгөөд хурлын дараа, 15.00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийнэ гэдгээ дуулгасан. Тэрээр улс орон даяар өндржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийх юм байна.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар 14.00-аас өрөөндөө эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкны захируудтай уулзаж, мэдээлэл хийхээр болжээ.