Энэ жил бол УИХ-ын ээлжит сонгуулийн жил. Иймд энэ жилийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 24-ны өдөр гэж тогтоосон. Харин коронавирусийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлж манай улс хөл хорио, хязгаарлалт тогтоогоод гурван сар орчим болж байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл УИХ-ын ээлжит сонгууль хойшилж болзошгүй байна.
Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.03.25/ урилга гаргаж “УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгийг хэмнэе” гэж мэдэгдлээ.
-УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ШАЛТГААН НЬ БҮХ ШАТНЫ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ 43 ТЭРБУМ ТӨГРӨГТ БАЙНА УУ? ЭСВЭЛ ..,-
Түүний мэдэгдэл товчхондоо “Коронавирусийн нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Иймд энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэе” гэсэн санааг илэрхийлжээ.
Үүнийг УИХ-ын ээлжит сонгууль хойшлуулах шалтаг гэж дүгнэх хэсэг ч байна.
Учир нь УИХ, болон орон нутаг зэрэг бүх шатны ээлжит сонгуулийг зохион байгуулах зардалд улсаас 43 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн байна. Харин Үндэсний урлагийн их театрын барилгад 152 тэрбум, Чингис хааны музейн барилгад 53 тэрбум, Байгалийн түүхийн музейн барилгад 32.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Иймээс үүнийг УИХ-ын сонгуулийг хойшлуулах шалтаг гэж дүгнэж ч болох юм.
-ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬТАЙ ХАМТ ХИЙХЭЭР УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ УУ-
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал аль эрт яригдаж байжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар “УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах асуудал”-д санал нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр урилга гаргасан байж болзошгүй гэж эх сурвалжууд бидэнд мэдээлж байна. Тухайлбал, МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын сонгуулийг хугацаанд нь буюу зургадугаар сарын 24-ны өдөр явуулъя гэж санал гаргаж байгаа бол, ихэнх гишүүд энэ оны есдүгээр сар хүртэл хойшлуулах санал гаргажээ.
Ингэхдээ УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтад нь явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн зарим гишүүдээс “Үндсэн хууль”-д зөрчих санал гаргаж байгаа аж. Тухайлбал, “2021 онд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь УИХ-ын сонгуулийг хийхээр хойшлуулах, эсвэл энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг наашлуулж УИХ-ын сонгуультай хамтад хийх зэрэг санал гаргаж байгаа аж. Ямартай Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах урилга гаргасан, харин эцсийн шийдвэрийг УИХ гарах учиртай.
УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах нь зөв үү?
Нийт: 2 саналтай