Ардчилсан нам нийгмийн хариуцлагын үүднээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд илүү анхаарах бодлогыг намын мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор жүжигчин Ж.Баясгалангийн АН-д гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч ардчилсан намын гишүүнээр элсүүлж буйгаа энэ оны хоёрдугаар сарын 21 ны өдөр мэдэгдсэн.
Тэгвэл тэрээр саяхан болсон тус намын дотоод сонгууль буюу Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан байна. Иймд СТА жүжигчин Ж.Баясгаланд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь тус намын дарга С.Эрдэнэ гардуулсан байна.