АН-ын зөвлөлөөс цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр "Гадаадаас Монголыг зорьж буй иргэдийг ялгаварлалгүй авчрах хэрэгтэй. Дарга, сайдын ах, дүү хамаатан саданг авчрах бус жирэмсэн болон хөгшин настай иргэдээ эхлээд авчрах ёстой гэдгийг шаардсан. Гадаадаас ирсэн иргэдийг дор хаяж 20 хоногоос нэг сар тусгаарлах ёстой. Эрсдлээ тооцож ингэж ажиллах шаардлагатай гэж би хэлсэн. Тусгай үүргийн онгоцыг нисгэх асуудлыг хагас нууцлалтын байдалтай байлгаж байна. Энэ онгоцоор ирэх хүмүүсийг хэн тодруулж байгаа юм. Энгийн иргэд мэдээгүй байна. Тиймээс би энэ мэдээллийг мөн нээлттэй байлгахыг шаардсан. Миний хэлсэн үгийг гуйвуулж, улс төржүүлэх хэрэггүй. Халдвартай иргэдийг энгийн иргэдтэй хамт авчирч эрсдэлд оруулах шаардлагагүй гэж л би хэлсэн" гэсэн юм.
Мөн Ардчилсан намаас шаардлагагүй зардлыг танаж, төсөвт тодотгол хийх улмаар эх үүсвэр шаардлагатай ажлыг санхүүжүүлэхийг ШААРДАЖ байна гэж мэдэгдлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: