Сүүлийн үед Говь-Алтай аймгийн засаг дарга асан О.Амгаланбаатарыг “залуухан эхнэртэй болсон, үнэтэй цаг зүүдэг” зэргээр олон нийтийн сүлжээнд гүтгэх болжээ. Тэрээр энэ тухай өөрийн facebook хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.
Тэрээр “Амгаланбаатар би өөрийн пэйж хуудас нээж сүүлийн хэдэн хоног намайг гүтгэж байгаа зүйлд хариу өгч байна аа. Миний хувьд улс төрийн зорилготой олон гүтгэлэг доромжлолыг "худлаа юм чинь, надад хамаагүй" гэж бодоод чимээгүй өнгөрөөдөг.
Харин энэ удаа арай дэндлээ, алтайчууд намайг андахгүй мэдэх хойно, худлаа зүйлд эмзэглэх хэрэггүй гэж бодож байсан ч 10 авгай, 20 хүүхэд надад байхгүй учир залруулга гаргах нь зөв гэж үзлээ.
Бас би 60.000 ам.долларын битгий хэл жирийн цаг ч зүүдэггүй хүн шүү дээ. Мэдэх нь мэднэ дээ намайг. Тэр зураг хэт болхи эвлүүлэг байсан төдийгүй, намайг л муулж байвал боллоо гэсэн өнгөөр хандсан байна гэж ойлгосон, хувьдаа. Тиймээс тоосонгүй ээ. Харин хаа холын киргиз хүүхнийг надад нааж, миний эхнэр болгодог нь ямар учиртайг ёстой ойлгосонгүй. Тиймээс эвлүүлэгт орсон бодит зураг болон надад нааж хэлмэгдүүлсэн киргиз бүсгүй Айжан Асемовагийн инстаграммынх нь линкийг бас тавилаа” гэжээ.