Өнгөрөгч баасан гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллаж байгаа БНХАУ-ын 105 иргэний амралтын өдрүүдэд тусгай үүргийн нислэг үйлдэж, Монголд авчирна” гэж мэдэгдсэн нь олны багагүй шүүмжлэлтэй тулгараад байна.
Иймд өнөөдөр 10 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барихаар Монголд ирэх хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тэгвэл УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн твиттер хуудастаа “Энх-Амгалан сайдаа. Юун зам барих 105 хятад ажилчин Төв аймагт тусгаарлах вэ? Дотоодын ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж гээд боломж бололцоо хангалттай бий шүү дээ” гэж, 105 Хятад ажилтан орж ирэхийг эсэргүүцсэн байна.
Энх-Амгалан сайдаа. Юун зам барих 105 хятад ажилчин Төв аймагт тусгаарлах вэ? Дотоодын ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж гээд боломж бололцоо хангалттай бий шүүдээ.
— Миеэгомбын Энхболд (@MEnkhbold) March 21, 2020