Дэлхий даяар коронавируст халдвар нэг өдөрт 30608 хүнд илэрч нийт халдвар авагсдын тоо 275541 боллоо.
Мөн өдөрт 1354 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 11385 болов. БНХАУ-аас гадна халдварын тархалт хамгийн өндөр буй Итали улсад нэг өдөрт 627 хүн нас барж, шинээр 5986 хүнээс халдвар илрэв.
БНХАУ-д шинээр 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад нийт 81008 хүн халдвар авснаас 3255 хүн нас барсан бол Италид 47021 хүн халдвар авснаас 4032 хүн нас баржээ.
- Иранд 149
- Испанид 262
- Францад 78
- АНУ-д 51
- Германд 24 хүн нэг өдрийн дотор нас барсан байна.
АНУ-д шинээр 5680 хүнээс халдвар илэрсэн нь Италийн араас орох өндөр үзүүлэлт болсон бөгөөд тус улсад нийт 19469 хүн халдвар аваад байна.