Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны өдрийн 11:03:11 цагт 5.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Энэ нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн.
Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Жаргалант суманд 3-4, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган, Дарви суманд 5-6 баллын газар хөдөлсөн байна.
Ховдын цагаар 10:04 минутын үед иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдэв. Газар хөдлөлтийн бусад бүс, чичирхийллийн хэмжээг нарийвчлан тогтоохоор Одон орон геофизикийн Ховд салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.