МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат шинэ коронавирусийн тархалтын нөлөөгөөр үүсэж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай саналаа танилцуулахын зэрэгцээ улс төрийн намуудад бодлогын баримт бичиг хүргүүлэх гэж байгаа талаараа мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын сонгууль угтан тус холбооноос улс төрийн нам, бие даан нэр дэвшигчдэд "Нийгмийн захиалгат баримт бичиг"-ийг гардуулна. Өнөөгийн нөхцөлд биечлэн өгөх боломжгүй тул ирэх даваа гарагт албан бичгээр хүргүүлэх аж.
Мөн тэрээр "Коронавирусийн улмаас эдийн засаг, нийгмийн олон асуудал тулгарч байна. Нэг сараас эхлэн аж ахуй нэгж байгууллагууд зогсолт хийсэн. Хуулиараа сул зогсолтын үед ажилчдын цалингийн 60 хувийг өгөх ёстой ч ажилчдаа аль болох бүү цөөлөөсэй. Мөн төрөөс аж ахуй нэгжийг дэмжсэн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлээч гэж хүсэж байна. Нөөц боломжоо оновчтой хуваарилах хэрэгтэй. Хугацаа хэтэрсэн зээл сүүлийн саруудад 12 хувиар өссөн, иргэдийн дийлэнх нь хуримтлалгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна.
Тиймээс ажил олгогчдын эздийн холбоо, Худадаа аж үйлдвэрийн танхим, биенес эрхлэгчдийн төлөөлөл гээд тал талаасаа боломжоо гаргаж зах зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулах нарийвчилсан төлөвлөгөөг хамтарч хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж байна" гэв
Уриалгыг хүргэе.