Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжид хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад “Фарм трейд”, “Энто”, “Монос” зэрэг эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангууд хамрагдлаа. Хяналт шалгалтаар гар ариутгагч спирт, ариутгалын шингэн бодисуудын нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй байна.
Худалдан борлуулагдаж буй үнийн хувьд хэмжээ, нэр төрлөөсөө хамаараад харилцан адилгүй байна. Тухайлбал гар ариутгагч бүтээгдэхүүний хувьд 5500–9800, ариутгалын спиртийн хувьд 1000–3500 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.