АН: Төсвийн тодотгол хийх шаардаж байна

АН: Төсвийн тодотгол хийх шаардаж байна

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулж байгаа нь бодитой хэрэгжүүлсэн арга хэмжээ биш гэдгийг УИХ дахь АН-ын зөвлөл шаардлагадаа дурджээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ Ардчилсан намын зөвлөл Даваа гаригт хуралдаж, коронавирусийн энэ үед макро эдийн засгийн үзүүлэлтээ хэрхэх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодорхой хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Улс орны хэмжээнд улс төр бус ард иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангаж, эрсдэл үүсгэхгүйн тулд эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой харах шаардлага үүсч байна.

Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл, экспорт 1,6 тэрбум ам.долллараар буурч нийтдээ 6,6 тэрбум ам.доллар болох төлөвтэй, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ хоёрдугаар сард 697 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92,6 тэрбум буюу 11,7 хувиар буурч, нийт зарлага эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848 тэрбум төгрөг болж, оны өмнөх үеэс 253,9 буюу 42,7 хувь өсжээ. Зөвхөн хоёр сарын үзүүлэлт ийм байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж харж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.ЭРДЭНЭӨнгөрсөн гурван сарын хугацаанд дотооддоо хөл хорио тогтоосныг буруутгахгүй. Гэхдээ өнөөдөр цар тахлын бодит аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад Ардчилсан нам санал нэгдэхгүй байна. Гадаадад байгаа иргэдээ оруулж ирж байгаа нь зөв ч гурван сая иргэний эрүүл, аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг.  Бидний авсан мэдээллээр гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангах хэмжээнд авч байгаа эсэх эргэлзээтэй байна. Цар тахлыг тараахгүй байх бэлтгэл бий юу. Цар тахлыг нэг алдвал барих боломжгүй гэж Эрүүл мэндийн сайд нь хэлсэн. Эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй.

Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу. Тусгаарлагдаж байгаа иргэдийн бодит байдал ямар байна вэ. Хариуцлагыг ярих ёстой. Түүнээс гадна Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Засгийн газар өчигдөр зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа. Монголын Засгийн газар гурван сараар зээл төлбөр хойшлуулсан арга хэмжээ авч, ажил хийсэн юм шиг яриад байна вэ.  Өнөөдөр бид эрсдэлийг зөв тооцох ёстой. Улс төрийн өнгө аясаар асуудалд хандаж болохгүй хэмээн мэдээлэв” гэсэн юм.

ШААРДЛАГА