ВИДЕО: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын засаг дарга А.Мөнх-Эрдэнэ 30 сая төгрөгөөр Бүгсийн голд "тал гүүр" бариулжээ

ВИДЕО: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын засаг дарга А.Мөнх-Эрдэнэ 30 сая төгрөгөөр Бүгсийн голд "тал гүүр" бариулжээ

Даваа гарагт буюу 2025.05.12-ны өдөр дуучин Т.Ганбүргэд өөрийн цахим хуудастаа нэгэн видео бичлэг оруулсан нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулж байна. 

ВИДЕО:

Тодруулбал дуучин Т.Ганбүргэд саяхан өөрийн цахим хуудастаа  "Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших Бүгсийн гол үер ихтэй байна шүү. Нутгийн иргэд нь гарч чадахгүй хэцүү байсан. Ядаж байхад тэр гүүрээ жоохон урт тавихгүй дээ. Манайхан ийм байхаа болимоор юм. Шат шатандаа арай л юмаа 30 саяар барьсан гэсэн шүү. Нутгийн хүмүүс нь хэлж байна лээ" хэмээн пост оруулсан нь олны шүүмжлэлийг дагуулж байна. 

Тэгвэл тус гүүрийг  барих тендерийг 2024 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төмөрбулаг сумын ЗДТГ-аас зарласан байв. Улмаар Төмөрбулаг сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн оны 10 дугаар сард тус гүүрийг ашиглалтад оруулсан бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгийн  30 сая төгрөгөөр барьсан байв.