Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгч Г.Батбаярын агсны охин Б.Ариунзаяаг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгч Г.Батбаярын агсны охин Б.Ариунзаяаг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ

Энэ сарын 12-ны өдөр /2025.05.14/ өмгөөлөгч асан Г.Батбаярын охин Б.Ариунзаяа нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй маргалдаж улмаар олон нийтийн газарт үймээн дэгдээсэн байх магадлалтай хэрэг гарсан. 

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Өмгөөлөгч асаны охин Б.Ариунзаяа нь намайг хэл амаар доромжилж, ундааны сав шидэж, нүүр рүү нулимсан. Бүх үйлдэл нь камерын бичлэгээр нотлогдоно. Тиймээс дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд хоёр ч удаа цагдаагийн байгууллагад очсон нөгөө талаас ирсэнгүй" гэж бичжээ.