Нийгмийн даатгалын сангийн орлого 9.7 хувиар өсчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого 9.7 хувиар өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2020 оны эхний хоёр сард нийгмийн даатгалын сангийн орлого 440.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.1 (9.7%) тэрбум төгрөг, зарлага 428.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57.9 (15.6%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 39.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.7 (12.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1.1 (2.2%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 1.0 (15.8%) тэрбум төгрөгөөр буурчээ гэж Үндэснийс Статистикийн Хорооноос мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө