МХЕГ: Тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч иргэн байхгүй

МХЕГ: Тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч иргэн байхгүй

Өчигдөр /2020.03.16/Берлин болон Сөүл хотоос агаарын тээврээр ирсэн монгол идгэдийн гурав нь коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Нийт зорчигдын хяналт үзлэгийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас-аас албан ёсны мэдээлэл хийлээ.

МХЕГ-аас "БНСУ-ын Сөүлээс ирсэн зорчигчдод хийсэн эрүүл мэндийн үзлэгээр халуурсан, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүн байгаагүй. Харин Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн бүх хүнийг тусгаарласан. Тус нислэгээр ирсэн зорчигчдод МХЕГ-ын байцаагчид үзлэг хийх явцад нэг зорчигч халуунтай, хоолой нь өвдсөн шинж тэмдэгтэй байсан учраас ХӨСҮТ-рүү яаралтай шилжүүлсэн. Тухайн зорчигч шинжилгээний дүнгээр эерэг буюу коронавирусийн халдвартай нь батлагдсаныг ЭМЯ-аас мэдээлсэн" гэв.

Зорчигчдод эрүүл мэндийн хяналт, шалгалт хийсэн байцаагчдыг мөн тусгаарласан бөгөөд тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч хүн байхгүй гэдгийг хэллээ.