Үйлчилгээний 20 гаруй байгууллагын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөллөө

Үйлчилгээний 20 гаруй байгууллагын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөллөө

Төв Чандмань ДЭХГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд үйлчилгээний 20 гаруй байгууллагын энэ сарын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ.

Мөн төлбөрөө өгөөгүй удсан хэрэглэгчдийнхээ энэ сарын төлбөрийг алданги тооцохгүйгээр авахаар болсон байна. Цаашлаад хаалгаа барихад хүрсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж түрээсийн төлбөрөө 50 хувь хөнгөлөхийг  уриаллаа.

Тус байгууллагаас шинэ төрлийн  коронавирусээс сэргийлэхийн тулд дуудлагаар явж байгаа албан хаагчиддаа хамгаалалтын хувцас олгож, тогтмол витаминжуулж ажиллаж байгаа юм байна.